20-06-2017, 09:44   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

“Алтан хонх” тэмцээн зохион байгуулав

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/50-1.JPG

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн захиргааны албан хаагчдын дунд шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хорооноос соён гэгээрүүлэх ажлын хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр "Алтан хонх” тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Хонгорзул тэргүүн байр эзэлсэн бол архив бичиг хэргийн эрхлэгч Б.Бат-Ирээдүй, шүүгчийн туслах Б.Хулангоо нар удаах байранд орсон.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/50-2.JPG

Ёс зүйн хорооны дарга Д.Цэдэн: Шүүхийн захиргааны албан хаагч нарыг найрсаг байж, нэг нэгнийгээ хүндлэх, хүндэтгэлтэй хандаж байх уриалга гаргалаа.

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/50-3.JPG

http://kharkhorincourt.gov.mn/file2017/50-4.JPG

Мөн тус шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хорооны санаачлагаар 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл "Ёс зүйн аян” зарлалаа. Аяны дүнг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шалгаруулах болно.


Нийтэлсэн admin   Үзсэн: 1183   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд