Deprecated: Methods with the same name as their class will not be constructors in a future version of PHP; xmlParser has a deprecated constructor in /home/courthar/public_html/engine/classes/rss.class.php on line 18 ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ > Хэвлэх > Хуулийн байгууллагуудын зөвлөгөөн зохион байгуулав
Нүүр хуудас > Мэдээлэл > Хуулийн байгууллагуудын зөвлөгөөн зохион байгуулав

Хуулийн байгууллагуудын зөвлөгөөн зохион байгуулав


9-02-2017, 18:07. Зохиогч: admin

Өвөрхангай аймгийн Хархорин сум дунд Сум дундын шүүхийн тамгын газраас Хархорин сум дахь хуулийн байгууллагуудын дунд "Хуулийн байгууллагуудтай хамтарч ажиллахад тулгарч буй асуудал, шийдэх арга замыг тодорхойлж, 2016 оны ажлын үр дүн, цаашид хамтран ажиллахад анхаарах асуудлын талаар санал солилцох, 2017 онд хамтарч ажиллах” зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сум дундын цагдаагийн хэлтсийн хурлын зааланд хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/11-3.JPG

Зөвлөгөөнд тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа, шүүгч Б.Сарантуяа, Г.Энх-Амгалан, Ц.Дагиймаа, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн, Б.Сосорбарам, Б.Хулангоо, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ц.Хонгорзул, мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан, Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба, хорих 423 дугаар ангийн дэд дарга, дэд хурандаа Өлзийбат, хүний нөөцийн дэслэгч Э.Пүрэвсүрэн, Сум дундын прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Батмөнх, прокурорын туслах Х.Брекбол, Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, хошууч Х.Түмэнбаяр, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтэсийн дарга, цагдаагийн ахмад Ш.Сүхтулга, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэсийн дарга, цагдаагийн ахмад Ц.Баатардалай, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Ч.Дэлгэрнасан, замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүх нар болон цагдаагийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/11-1.JPG

Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлын дагуу зөвлөмж гарч, хамтран ажиллахаар болов. 
http://kharkhorincourt.gov.mn/file2017/11-2.JPG

Бусад