Нүүр хуудас > Мэдээлэл > “Цас мөсний орон” цасны баяр зохион байгууллаа

“Цас мөсний орон” цасны баяр зохион байгууллаа


6-02-2017, 12:21. Зохиогч: admin

 

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/8-1.JPG

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын дунд "Цас мөсний орон” цасны баярыг энэ сарын 04-ний өдөр "Баянгол” гэх газар зохион байгууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/8-2.JPG 

Уг арга хэмжээ нь шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын чөлөөт цагийг эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллэх, бие бялдраа чийрэгжүүлэх зорилготой байсан бөгөөд нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдаж оролцлоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/8-3.JPG

"Цас мөсний оронцасны баярын арга хэмжээний үеэр цасны сумо барилдаан, цасны хөл бөмбөг зэрэг уралдаан тэмцээнийг зохион байгуулан явууллаа. Цасны сумо барилдаанд эрэгтэйчүүдээс шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат, эмэгтэйчүүдээс шүүгч Ц.Дагиймаа тэргүүлсэн бол цасны хөл бөмбөгийн тэмцээнд А.Батцог ахлагчтай баг нэгдүгээр байранд орсон.
http://kharkhorincourt.gov.mn/file2017/8-4.JPG

Бусад