12-12-2016, 18:54   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын тамгын газрын дэргэд Удирдлагын академийн харъяа Монголын улс төр, бизнесийн удирдлагын академи үйл ажиллагаагаа явуулдаг. Тус академийн сонсогчид төрийн болон төрийн бус байгууллагуудтай танилцаж, тэнхимээр олж авсан онолын мэдлэг, чадварыг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, орчин нөхцөл байдалтай холбон бататгах зорилготой танилцах дадлагыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх дээр 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулж, нийт 20 сонсогч оролцлоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/60-2.jpg

Шүүхийн тамгын газраас Монголын улс төр, бизнесийн удирдлагын академийн сонсогч нарт зориулан хөтөлбөр гарган, шүүхийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, шүүхийн шинэтгэлийн үр дүнг танилцуулсан юм. Үүнд:

Тамгын газрын дарга Д.Ганбат "Шүүхийн тамгын газрын бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг” сэдвээр яриа таниулга хийсэн бөгөөд сонсогч нартай дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлсэн юм. Мөн "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн” сэдвээр дэлгэрэнгүй ойлголт өгч, шүүхийн нээлттэй байдлыг сурталчилав. Эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн "Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, журам, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны давуу тал” сэдвээр, шүүгчийн туслах Б.Сосорбарам "Нөлөөллийн мэдүүлэг ба шүүгчид нөлөөлөх нь” сэдвээр, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/60-1.jpg

Нийтэлсэн admin   Үзсэн: 733   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд