Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хархорин сумын нэгдсэн эмнэлэгтэй хамтран шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор чих хамар хоолой, нүд, шүд, мэдрэл, дотор, халдварт, мэс засал, уламжлал гэсэн 8 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзүүлэг шинжилгээ, ЭХО оношлогоонд хамрууллаа.
Мөн Хархорин сумын нэгдсэн эмнэлэгийн тархвар судлаач эмч Ж.Мягмар болон өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Банзрагч нар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр "Өглөөний цайнаас эрч хүчээ авцгаая” сэдэвтэй зөв зохистой хооллолтын тухай сургалт хийлээ.
Тус шүүхийн шүүгч нар болон шүүхийн захиргааны албан хаагчид бүрэн хамрагдан сонирхсон асуултандаа хариулт авч, харилцан ярилцлаа.