Нүүр хуудас > Мэдээлэл > 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх шүүх хуралдааны тойм мэдээ
2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх шүүх хуралдааны тойм мэдээ7-11-2016, 10:02. Зохиогч: admin |
Эрүүгийн шүүх хуралдаан:
1.2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Б.Ганбаатарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаархянан хэлэлцээд:
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганбаатарыг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Даргалагч Б.Сарантуяа
Иргэний шүүх хуралдаан:
1.2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төрийн банкны нэхэмжлэлтэй И.Баясгаланд холбогдох зээлийн төлбөр 9,173,773 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцээд:
Шийдвэрлэсэн байдал: Хариуцагч нэхэжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Даргалагч Г.Энх-Амгалан
2.2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ж.Нанжийгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд:
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Даргалагч Ц.Дагиймаа
3.2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр С.Ичинхорлоогийн хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд:
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Даргалагч Г.Энх-Амгалан
4.2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ч.Саранцэцэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд:
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Даргалагч Г.Энх-Амгалан Бусад |