8-09-2016, 10:21   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн үйлчилгээний талаар иргэдээс авсан санал асуулгын дүн

Тус шүүхийн мэдээлэл лавлагааны албанаас Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн талаарх санал асуулгыг авахад 9 иргэн оролцсон бөгөөд:

 

-Шүүхийн тухай багц хуулийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ гэсэн асуултад телевизээр гэж 2 хүн, шүүхийн байгууллагын ажилтнаас гэж 2 хүн телевиз, шүүхийн байгууллагын ажилтан аль алинаас нь авдаг гэж 5 хүн хариулсан.

-Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт хэр байгаа талаар асуухад сайн гэж 5 хүн, дунд зэрэг гэж 4 хүн хариулсан.

-Шүүхийн байгууллагын үйл ажиллагаа хэр ил тод байна вэ гэсэн асуултад ил тод байж чаддаг гэж 6 хүн, ил тод харагдаггүй гэж 2 хүн, хэвлэл мэдээллээр сурталчлах шаардлагатай гэж 1 хүн хариулсан байна.

-Шүүхэд хэрэгжиж байгаа шинэчлэлийг та дэмжиж байна уу гэсэн асуултад тийм гэж 9 хүн хариулсан байна.

-Шүүхийн тухай багц хуулийг сурталчлах ажил хэр хэмжээнд хэрэгжиж байна вэ гэсэн асуултад сайн гэж 4 хүн, дунд зэрэг гэж 4 хүн, муу гэж 1 хүн хариулсан байна.

 

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх санал асуулгыг авахад 7 иргэн оролцсон бөгөөд:

 

-Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ гэсэн асуултад телевиз, сонин сэтгүүлээс гэж 2 хүн, шүүхийн байгууллагын ажилтнаас гэж 2 хүн, телевиз, сонин сэтгүүл, шүүхийн байгууллагын ажилтан аль алинаас нь авдаг гэж 3 хүн хариулсан байна.

-Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа танд хүндрэл чирэгдэл учруулж байна уу гэсэн асуултад чирэгдэлгүй гэж 6 хүн, чирэгдэлтэй байна гэж 1 хүн хариулсан байна.

-Эвлэрүүлэн зуучлагчийн харилцааны соёл хэр үнэлгээ өгөх вэ гэж асуухад сайн гэж 5 хүн, дунд гэж 2 хүн хариулсан байна.

-Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл авахад хүндрэл гарч байна уу гэж асуухад үгүй гэж 6 хүн, тийм гэж 1 хүн хариулсан байна.

-Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх давуу тал нь таны хувьд юу вэ гэж асуухад цаг хугацааны хувьд давуу гэж 4 хүн, эдийн засгийн хувьд гэж 3 хүн, бусад талаар давуу талтай гэж 2 хүн хариулсан байна.

-Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг тус шүүхийн мэдээлэл лавлагааны хангалттай авч чадаж байна уу гэж асуухад хангалттай авдаг гэж 7 хүн хариулжээ.

 

Тус шүүхээр үйлчлүүлж буй иргэдээс сэтгэл ханамжийн талаарх санал асуулгыг авахад 10 хүн оролцсон бөгөөд:

 

-Шүүхийн үйл ажиллагаа хэр нээлттэй байна вэ гэсэн асуултад нээлттэй гэж 7 хүн, нээлттэй биш гэж 2 хүн харилсан байна.

-Ажилтнуудад харилцааны соёлд хэр сэтгэл хангалуу байна вэ гэж асуухад сэтгэл хангалуун гэж 9 хүн, сэтгэл хангалуун бус байна учир утгыг сайн танилцуулдаг байх хэрэгтэй гэж 1 хүн харилсан байна.

-Ажилтнуудтай уулзах, мэдээлэл авахад бэрхшээл тохиолдож байна уу гэж асуухад үгүй гэж 7 хүн, тийм учир нь зарим тохиолдолд эзэнгүй байдаг гэж 3 хүн хариулсан байна.

-Манай шүүхээр үйлчлүүлсэндээ сэтгэл ханамжтай байна уу гэж асуухад сэтгэл ханамжтай гэж 10 хүн харилсан байна.

-Та шүүхээс авч буй үйлчилгээгээ чирэгдэлгүй авч чадаж байна уу гэж асуухад тийм гэж 8 хүн, үгүй гэж 2 хүн хариулсан байна.

-Таны бодлоор бид цаашид ямар асуудалд анхаарах хэрэгтэй вэ гэж асуухад харьяалах сумдын сум багийн удирдлагатай хамтын ажиллагааг сайжруулж харилцаа холбоотой байх гэж 2 хүн харилсан байна. Мөн иргэдэд ялангуяа малчдад шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг тодорхой өгч байх, чанартай үйлчлэх, иргэний хэрэгт өөрийн өмнөөс итгэмжлэлээр хүн оролцуулах боломжоор хангах гэсэн хариултуудыг өгчээ.

 

Шүүхийн мэдээлэл лавлагааны албаны үйл ажиллагааны талаар санал асуулгыг 5 хүнээс авахад:

 

-Тус шүүхэд ямар ажлаар хандсан бэ гэж асуухад иргэний хэргээр 4 хүн, бусад ажлаар 1 хүн хандсан байв.

-Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ гэсэн асуултад телевизээр гэж 1 хүн, шүүхийн байгууллагын ажилтнаас гэж 2 хүн, телевиз болон шүүхийн байгууллагын ажилтнаас авдаг гэж 2 хүн хариулсан байна.

-Шүүхийн үйл ажиллагаа танд бүрэн хүрч үйлчилж чадаж байн уу гэж асуухад чадсан гэж 5 хүн хариулсан байна.

-Тус шүүхээс та өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадаж байна уу гэж асуухад тийм гэж 5 хүн хариулсан байна.


Нийтэлсэн admin   Үзсэн: 958   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд