Нүүр хуудас > Мэдээлэл > 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх шүүх хуралдааны тойм мэдээ
2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх шүүх хуралдааны тойм мэдээ30-06-2016, 14:49. Зохиогч: admin |
Иргэний шүүх хуралдаан:
1.Ц.Банзрагчийн нэхэмжлэлтэй Н.Төмөрбаатарт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн хамтранөмчлөх дундын эд хөрөнгөөс хувьд ногдох хэсгийг гаргуулах, Ү-1014000373 гэрчилгээтэй мансардтай, өвлийн байшин, Ү-1014000734 гэрчилгээтэй граж, Г-1014000736 тоот гэрчилгээтэй газрыг урьд бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газартН.Төмөрбаатар, Ц.Банзрагч, Т.Арвинжаргал, Т.Азжаргал нарын нэр дээр Ү-1014000373 гэрчилгээтэй мансардтай, өвлийн байшин, Ү-1014000734гэрчилгээтэй граж, Г-1014000736 тоот гэрчилгээтэй газрыг өмчлөгчөөр бүртгэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг шүүх хуралдаанаархэлэлцээд:
Шийдвэрлэсэн байдал: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эд хөрөнгийн маргаан болон сөрөг нэхэмжлэлийншаардлагаасаа татгалзсан зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна.
Даргалагч Б.Сарантуяа
2.Мобиком ХХК-ийн нэхэмжлэлтэй Хархоринтур ХХК-д холбогдох 429,327 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй
хэргийг:
Шийдвэрлэсэн байдал: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Даргалагч Ц.Дагиймаа
3.Ч.Эрдэнэхүүгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд: Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Даргалагч Ц.Дагиймаа
4.О.Цэрэндолгорын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд: Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Даргалагч Ц.Дагиймаа
5.Л.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй С.Баттөмөрт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд: Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Даргалагч Б.Сарантуяа
6.С.Мядагмаагийн нэхэмжлэлтэй М.Хандсүрэнд холбогдох өмгөөллийн хөлс 190,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг: Шийдвэрлэсэн байдал: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Даргалагч Б.Сарантуяа
7.Н.Чинбатын нэхэмжлэлтэй Л.Жумдаанд холбогдох 750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг: Шийдвэрлэсэн байдал: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Даргалагч Б.Сарантуяа
8.Ж.Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй О.Дэлгэрмаад холбогдох 303,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг: Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Даргалагч Б.Сарантуяа
9.Ж.Сүхбаатарын нэхэмжлэлтэй Ц.Батчулуунд холбогдох 2,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг: Шийдвэрлэсэн байдал: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Даргалагч Б.Сарантуяа
Эрүүгийн шүүх хуралдаан:
1.Шүүгдэгч З.Бямбадоржид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаархянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 2жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна.
Даргалагч Б.Сарантуяа
2.Шүүгдэгч Д.Түвшинтөрд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Д.Түвшинтөрийг 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна. Даргалагч Б.Сарантуяа
3.Шүүгдэгч Х.Хүрэлсүхэд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хугацаагаар хорихялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61.1-д зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн байна. Даргалагч Ц.Дагиймаа
Бусад |