Нүүр хуудас > Мэдээлэл > Хуулийн байгууллагуудын зөвлөгөөн боллоо

Хуулийн байгууллагуудын зөвлөгөөн боллоо


9-03-2016, 18:06. Зохиогч: admin
http://kharkhorincourt.gov.mn/file2016/8-1.JPG

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр "Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хуулийн байгууллагуудын зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнд тус шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга, захиргааны албан хаагчид, Сум дундын прокурорын газрын хамт олон, Аймгийн прокурорын газрын орлогч прокурор, Сум дундын цагдаагийн хэлтсийн хамт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид оролцлоо.

Шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээ, эрүүгийн хэргийн бүрдэл бүрийг тал бүрээс нь авч үзэн судлан ярилцсан бөгөөд уг зөвлөгөөний үеэр шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат шүүхийн шинэчлэлийн 10 үр дүнгийн талаар яриа таниулга хийсэн юм.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/8-2.JPG

 

http://kharkhorincourt.gov.mn/file2016/8-3.JPG


 

 


Бусад