"Иргэн-2014” нэгдсэн системийг давтан сургаж, системд нэмэлтээр хийгдсэн дотоод мэдээний маягт, киоск төхөөрөмж, Dashbourd буюу шүүн таслах ажлын өдөр тутмын мэдээллийг нийтэд мэдээлэх хэсгийг ашиглахтай холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 27-ныөдөр болсон сургалтад шүүхийн Тамгын газрын дарга, шүүгчийн туслахууд, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамрагдаж байна.
Тус сургалтын сургагч багшаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний
хэлтэсийн ахлах референт Ш.Одгэрэл,
Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээлэл технологийн хэлтсийн ахлах референт Б.Алтанбагана нар удирдан, зохион байгууллаа.

