Нүүр хуудас > Мэдээлэл > Эрүүгийн эрх зүйн сургалт эхэллээ

Эрүүгийн эрх зүйн сургалт эхэллээ


26-11-2015, 19:55. Зохиогч: admin



Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим, ХБНГУ-ын Ханнс Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол академи”-тай хамтран эрүүгийн эрх зүйн сургалтыг 2015 оны 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.

Эрүүгийн эрх зүйн сургалт эхэллээ

 

Бүсчилсэн сургалт Дархан-Уул, Завхан, Дорноговь, Өмнөговь, Ховд, Өвөрхангай, Орхон аймгуудад 2015 оны 11 дүгээр сарын 25-наас эхлэлээ.

Эрүүгийн эрх зүйн сургалт эхэллээ

 

Орон нутагт болж буй тус сургалтад эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах 111 шүүгч оролцож байна.

Эрүүгийн эрх зүйн сургалт эхэллээ

 

Сургалтаар нотлох баримтыг үнэлэх арга зүй: шинжээчийн дүгнэлт, албан тушаалын гэмт хэрэг, кибер гэмт хэрэг, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт буцаах, эрүүгийн шүүх хуралдааныг удирдах, мэтгэлцэх зарчмыг хангах асуудал гэсэн сэдвүүдээр материаллаг болон процессын эрх зүйн зохицуулалт, шүүхийн практикт тулгарч буй асуудлын талаар шүүгч-багш нар болон сургалтад оролцогчид мэдлэг, туршлагаа солилцох юм.

Эрүүгийн эрх зүйн сургалт эхэллээ

 

Сургалтыг эрүүгийн эрх зүйн шүүгч-багш нар удирдан явуулж байна.

Эрүүгийн эрх зүйн сургалт эхэллээ
Эрүүгийн эрх зүйн сургалт эхэллээ
Эрүүгийн эрх зүйн сургалт эхэллээ 


 

 

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР


Бусад