Нүүр хуудас > Мэдээлэл > Тамгын газрын дарга нарын сургалт боллоо

Тамгын газрын дарга нарын сургалт боллоо


23-12-2014, 10:07. Зохиогч: admin
http://kharkhorincourt.gov.mn/files/TGDS.jpg
Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нарт зориулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулж буй сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд 2014 оны 12 дугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
 http://kharkhorincourt.gov.mn/files/TGDS1.jpg
Сургалтыг "Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх эрх зүйн зохицуулалт”, "Төрийн албаны үйл ажиллагаатай холбогдсон эрх зүйн зохицуулалт”, "Төрийн албаны ёс зүй, соёл”, "Тахарын үйл ажиллагаа”, "Бичиг хэргийн стандарт”, "Шүүхийн захиргааны удирдлага”, "Шүүхийн хүний нөөцийн чиглэлээр гарсан бодлого, шийдвэр”, "Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагааны бодлого шийдвэр”, "Шүүхийн мэдээллийн технологи” зэрэг өргөн хүрээтэй сэдвээр зохион байгуулсан. Сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас болон Улсын дээд шүүх, Төрийн албаны зөвлөл, Тахарын ерөнхий газар, Удирдлагын акедеми, Монгол Улсын их сургуулийн багш нар хичээл заав. Энэхүү сургалтад Анхан болон Давж заалдах шатны 79 шүүхийн 41 Тамгын газрын дарга хамрагдсан байна.
http://kharkhorincourt.gov.mn/files/TGDS2.jpg


Бусад