Нүүр хуудас > Мэдээлэл > ШИНЭ НОМЫН МЭДЭЭ
ШИНЭ НОМЫН МЭДЭЭ23-09-2014, 14:00. Зохиогч: admin |
Шүүхийг арга зүй, мэдээллээр хангах чиг үүргийг судалгаа мэдээллийн нэгдсэн баазад түшиглэн хэрэгжүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэжлийн мэдлэгийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ном сан ажиллаж байна. Тус номын сангийн фондод шинээр ирсэн нэр хүндтэй, гадаад номын танилцуулгыг цуврал болгон хүргэж байгааг хүлээн авна уу.
Oxford Handbook of Comparative Law
United Nations Justice: Legal and Judicial Reform in Governance Operations
Мөн зохиогч тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, арга замыг санал болгосон бөгөөд Колумбиагийн их сургуулийн профессор Майкл В. Доул "Бодит нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж чадсанэнэ ном НҮБ-аасзөрчил тэмцэлтэй байгаа улс орнуудад шударга ёсыг сэргээн тогтоох, бэхжүүлэхэд чухал зөвлөмж болно” гэж дүгнэсэн байна.
International Law Dictionarу
Номын эхэн хэсэгт олон улсын нийтийн эрх зүйн хүрээнд өргөн хэрэглэгддэг нэр томьёонууд, тэдгээрийн товчлол, олон улсын эрх зүйн хөгжлийн түүхэн үйл явдлын товчоон, томоохон кейсүүд зэргийг оруулсан нь уншигч, судлаачдад нэг дороос хэрэгтэй мэдээллийг авах боломжийг бүрдүүлжээ.
Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан Та бүхний өмнө манай номын сангийн үүд хаалга ямагт нээлттэй бөгөөд дараах материалыг бүрдүүлэн уншигчийн үнэмлэхээ үнэ төлбөргүй нээлгэж үйлчлүүлэхийг урьж байна: 1. Бүртгэлийн маягт бөглөх, 2. Иргэний үнэмлэх 3. 1 хувь цээж зураг 4. Ажлын газрын үнэмлэх
Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн Засгийн газрын 11 дүгээр байр, 7 давхар, 701 тоот Ж.Самбуугийн гудамж, Чингэлтэй дүүрэг Улаанбаатар хот, Монгол Улс jud_research@judcouncil.mn Утас: 263314 Бусад |