19-06-2018, 03:48   Хэсэг: шийдвэрлэсэн хэргийн тойм   Сэтгэгдэл:  

2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2.1 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар 17 жилийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1800 нэгжтэй тэнцэх буюу 1 800 000 төгрөгөөр торгох, 11.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 18 жил 10 сарын хорих ялаар шийтгэсэн.

Иргэний шүүх хуралдаанаар:

1. Р.Ширбазарын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

2. Ж.Долгордуламын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

3. Ч.Цэрэнчимэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

4. С.Шагдарсүрэнгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

5. П.Буяндэлгэрийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан

6. Э.Энхбаярын хүсэлттэй М.Лхамсүрэнг эрэн сурвалжлах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. 

 

 

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх


Нийтэлсэн admin   Үзсэн: 606   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд