30-04-2018, 11:40   Хэсэг: шийдвэрлэсэн хэргийн тойм   Сэтгэгдэл: 0  

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Отгонтулгат холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2- зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ангарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч 1 жилийн хорих ялаар шийтгэсэн.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Баттулгат холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

Иргэний шүүх хуралдаанаар:

1. А.Энхтуяагийн хүсэлттэй хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж.

2. Ж.Эрдэнэцэцэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж.

3. Б.Мэнддолгорын хүсэлттэй "Арвин ургацын оргил” ХХК-г эрэн сурвалжуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж.

4. Г.Цэрэндолгорын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж.

5. Д.Зоригтын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж.

6. Б.Батхүүгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж.

7. А.Цагаанхүүгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж.

8. Ч.Дуламсүрэнгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж.

9. О.Батаагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж.

10. М.Доржзэвгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж

11. Р.Цэндийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж

12 Б.Сэр-Одын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж

12. Ж.Цэвэлмаагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж

13. Д.Банзрагчийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахьСум дундын шүүх

Нийтэлсэн admin   Үзсэн: 670   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд