22-03-2018, 17:48   Хэсэг: шийдвэрлэсэн хэргийн тойм   Сэтгэгдэл: 0  

2018.03.05-ны өдрөөс 2018.03.16-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бадам, А.Дамдинхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Дамдинхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч О.Бадамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

 

 

Иргэний шүүх хуралдаанаар:

1.С.Хонгорзулын хүсэлттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

2.Ч.Санжаасүрэнгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

3.Д.Дашзэвэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

4.Д.Жигжидсүрэн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангажсан.

5.Б.Уранчимэгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

6.н.Чинбатын нэхэмжлэлтэй н.Мөнхбаярт холбогдох 2.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

7.С.Б-ийн нэхэмжлэлтэй Т.А-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваарилуулах тухай хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

8.Г.Үүрийнтуяагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

9.О.О-ийн нэхэмжлэлтэй Ж.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

10.Н.Мөнхбаатарын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

11.Ш.Байгалмаагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

12.С.Содномдэлгэрийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

13.Б.Н-ийн нэхэмжлэлтэй Л.А-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгө хуваарилуулах хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

14.О.Цэрэндуламын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.

15.О.Байгальмаагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэг:


1.7.Д.Ц-ийн нэхэмжлэлтэй Г.М-д холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэжээн тэтгүүлэх тухай хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2."Мобиком” корпорацийн нэхэмжлэлтэй Д.Дуламсүрэнд холбогдох 1.189.421 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.Б.Далайхандын нэхэмжлэлтэй Т.Даваадоржид холбогдох гэм хорын хохиролд 4.160.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

4.”Очир төв зам” ХХК-ийн нэхэмжлэлтэй "Оч наран” ХХК-д холбогдох хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.”Мобиком” корпорацийн нэхэмжлэлтэй Х.Батбаатарт холбогдох "550.832 төгрөг гаргуулах” тухай хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахьСум дундын шүүх

Нийтэлсэн admin   Үзсэн: 863   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд