28-01-2019, 04:26   Хэсэг: шийдвэрлэсэн хэргийн тойм   Сэтгэгдэл: 0  

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н-т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Н-т 12 жилийн хорих ялаар шийтгэсэн.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Жавхлантөгсөд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Жавхлантөгсийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.


Иргэний шүүх хуралдаанаар:

 

1. Хужирт сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй Хужирт Рашаан сувилал ХХК-д холбогдох "Газар чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. З.Чимэдрэгзэнгийн нэхэмжлэлтэй С.Долгорсүрэнд холбогдох "80.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Н.Болдбаатарын хүсэлттэй "Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

4. Р.Алтанхуягийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

5. Э.Баяраагийн нэхэмжлэлтэй Д.Болормаад холбогдох "1.400.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Б.Нацагнямжавын хүсэлттэй "Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

7. Б.Ганчимэгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

8. Н.Доржсүрэнгийн нэхэмжлэлтэй Ч.Жанчивд холбогдох "Хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүүхдийн хадгаламжийн мөнгө 600 000 төгрөг, хүүхдийн мөнгө 240 000 төгрөг гаргуулах тухай” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

9. В.Цэрэннадмидын хүсэлттэй "Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

10. Ч.Мгямарсүрэнгийн нэхэмжлэлтэй Н.Батбаярт холбогдох 410.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх


Нийтэлсэн admin   Үзсэн: 577   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд