10-12-2018, 03:43   Хэсэг: шийдвэрлэсэн хэргийн тойм   Сэтгэгдэл: 0  

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:


1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Чадраабалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сумъяабазарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Төгөлдөрт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

 

Иргэний шүүх хуралдаанаар:


1. Ж.Мөнхтогтохын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

2. Д.Банзрагчийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

3. Г.Нарантуяагийн нэхэмжлэлтэй А.Дуламдоржид холбогдох 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

 

 

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх

Нийтэлсэн admin   Үзсэн: 1238   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд