4-12-2018, 02:38   Хэсэг: шийдвэрлэсэн хэргийн тойм   Сэтгэгдэл: 0  

2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:


1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мөнхбаярт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.

 

Иргэний шүүх хуралдаанаар:


1. Т.Дэмбэрэлдоржийн нэхэмжлэлтэй Г.Батгэрэлд холбогдох 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчийн эвлэрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Н.Эрдэнэбаярын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

3. Д.Сосорбарам, Д.Цэдэндамба нарын нэхэмжлэлтэй Ц.Цэцгээд холбогдох өөрт ногдох эд хөрөнгөө хууль ёсоор өмчлөх тухай иргэний хэргийн зохигчийн эвлэрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4. Д.Алтантуяагийн нэхэмжлэлтэй Х.Брекболд холбогдох 134 190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан

5. Ч.Отгоны хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

6.А.Ц-н нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

 

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх


Нийтэлсэн admin   Үзсэн: 1154   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд