Иргэний шүүх хуралдаанаар:
1. О.Галбадрахын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Даваадоржид холбогдох 3 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.
2. Л.Долгормаагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан.
3. Өлзийт сумын Засаг даргын нэхэмжлэлтэй Ж.Эрдэнэбаатарт холбогдох 2 217 808 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон.
4. Д.Данзангийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх