29-11-2019, 11:33   Хэсэг: Oрон тоо   Сэтгэгдэл: 0  

Шүүгчийн туслахын түр орон тоонд ажилтан ажилд авна

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд шүүгчийн туслахын түр орон тоо гарсан тул ажилтан шалгаруулж авна.

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үйлчилгээг үзүүлнэ.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:
- Эрх зүйч мэргэжилтэй

- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

- Ажлын ачаалал даах чадвартай,

- Үнэнч шударга, ажилдаа хариуцлагатай ханддаг

- Нямбай, хувийн зохион байгуулалт сайтай

- Цаг баримталдаг,

- Тогтвор суурьшилтай ажиллах

- Харилцааны соёлтой, эерэг хандлагатай

- Төрийн албаны шалгалтанд тэнцсэн болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан шүүхийн захиргааны ажилтны сургалтад хамрагдсан бол давуу тал болно

 

Бүрдүүлэх материал:

- Төрийн албан хаагчийн анкет

- Дипломын хуулбар

- Хувь хүний намтар

- Иргэний үнэмлэхний хуулбар

- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

- Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар

- Ажилд орохыг хүссэн өргөдөл

- 2 хувь цээж зураг /3*4/

 

Сонирхсон хүмүүс 2019 оны 12 дугаар сарын 03-ны дотор шүүхийн Тамгын газарт материалаа өгнө үү.

Лавлах утас 70327499, 80710277


Нийтэлсэн admin   Үзсэн: 704   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд