8-12-2017, 18:44   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

“АХА” тэмцээний шилдгүүд тодорлоо

http://kharkhorincourt.gov.mn/file2017/95-1.JPG
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдийн салбар хорооноос тус сумын Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423-р нээлттэй, хаалттай хорих анги, Онцгой байдлын хэлтэс, тус шүүхийн Тамгын газрын албан хаагчдын дунд "АХА” тэмцээнийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулахаар зарласан. Тэмцээнд байгууллага тус бүрээс 10 хүн, нийт 50 албан хаагч оролцлоо.

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/95-2.JPG

Танин мэдэхүй, түүхэн болон хууль эрх зүйн асуултууд асуусан тус "АХА” тэмцээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын нягтлан бодогч С.Гандолгор мэдлэг, чадвараараа манлайлж тэргүүллээ. Дэд байранд тус шүүхийн шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн, гутгаар байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423-р нээлттэй, хаалттай хорих ангийн албан хаагч Д.Батбаяр орсон юм.

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/95-3.JPG

Тэмцээнд оролцсон нийт төрийн албан хаагч нарын цаашдын ажил амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/95-4.JPG


Нийтэлсэн admin   Үзсэн: 995   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд