29-09-2017, 11:51   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Сумын Засаг даргын тамгын газраас сургалт зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын тамгын газраас "Төрийн байгууллагуудын өрсөлдөх чадвар буюу төрийн байгууллагын ёс зүй” сэдэвт сургалтыг Хархорин сум дахь төрийн байгууллагуудын төлөөллийг хамруулан 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр сургалт зохион байгууллаа. Сургалтанд тус шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хорооны дарга, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн, гишүүн, мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.Мөнхнасан, нарийн бичиг, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн нар хамрагдлаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/69-2.JPG

Сургалтанд "Сургалт судалгааны Полизей төв”-ийн багш О.Эрдэнэгэрэлийг урьж оролцуулан, төрийн албан хаагчийн ёс зүй, төрийн албаны соёлыг хэрхэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд тусгах зэрэг олон талын сэдвүүдийг хамран ярилаа.


Нийтэлсэн admin   Үзсэн: 831   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд