20-05-2019, 05:04   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хооронд шийдвэрлэсэн эрүү, иргэний хэргийн тойм

Эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

 

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийнтусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр сарын 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр сарын 4 дэх хэсэгт зааснаар зааснаар С.Н-д 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн.

Иргэний шүүх хуралдаанаар:

 

1.Ж.Цэндсүрэнгийн хүсэлттэй "Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

2.Л.Оюунбилэгийн хүсэлттэй "Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

3.Хужирт сумын Хаан банкны хүсэлттэй "Эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

4.Н.Дуламсүрэнгийн хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

5.Скайтел ХХК-ий нэхэмжлэлтэй Ч.Б-д холбогдох "57.311 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

6.М.Р-ын нэхэмжлэлтэй Г.Г-д холбогдох "50.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

7.Ж.Э-ийн нэхэмжлэлтэй А.Т-д холбогдох "3.770.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

8.Ц.Б-ын нэхэмжлэлтэй С.Д-д холбогдох "Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

9.Ч.Монголын хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

10.Д.Баясгалангийн хүсэлттэй "Ажиллаж байсан байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

 

11.О.Э-ийн нэхэмжлэлтэй П.А-д холбогдох "Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж тус тус шийдвэрлэсэн.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх

Нийтэлсэн admin   Үзсэн: 551   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд