4-03-2019, 06:42   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шалгалтын илтгэх хуудас танилцууллаа

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/shal2019a.jpg 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр 18-ны өдрийн 09 дугаартай "Хуваарь баталж, комисс томилох тухай” тушаалын дагуу мэргэжлийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг шалгах комисс хуваарийн дагуу 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуусталх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны Нэгдсэн системийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийт процесс ажиллагааг Нэгдсэн системд нэг бүрчлэн тулгах, шүүхийн шийдвэрийн цахим санд эрх зүйн акт, шүүх хуралдааны тэмдэглэл орсон эсэх, эрхийн актын стандарт, эрхийн актын өнгөн хувь бүрэн байгаа эсэх, хариуцсан эрүү, иргэний албан хэрэг хөтлөлтийн дугаарын бүртгэлийн дэвтрийн хөтлөлт Нэгдсэн систем /Иргэн-2014/, Эрүүгийн хэргийн нэдсэн системийн дугаартай тохирч байгаа эсэхийг шалгасан шалгалтын илтгэх хуудсыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нарт танилцууллаа.

 

Шалгалт хийсэн илтгэх хуудсанд дурдсан алдаа зөрчлийг арилгах, цаашид анхаарах асуудлыг талаар шүүгч, тамгын газрын даргын зүгээс албан хаагч нарт зааварчилгаа өглөө.

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/shal2019b.jpg

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу 2018 онд бичигдсэн эрүүгийн болон иргэний хэргийн гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэх, цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.


Нийтэлсэн admin   Үзсэн: 1488   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд