22-02-2019, 09:57   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Шүүх эрх мэдэл болон хууль, хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн, хэлэлцүүлэг” боллоо

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/zuvluguun01.jpg
 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс санаачилсан Хархорин суманд үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

"Шүүх эрх мэдэл болон хууль, хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн, хэлэлцүүлэг”-ийг энэ жил Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар ангиас зохион байгуулж, зөвлөгөөнд Ерөнхий шүүгч, шүүгчид, Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, тэдгээрийн алба хаагч, прокурор, харьяалах 7 сумдын төлөөлөгч, мөрдөгч нар оролцлоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/zuvluguun02.jpg 

Зөвлөгөөнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа "Шүүн таслах үйл ажиллагааны тайлан-2018”, "Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилтэнд тулгамдаж буй асуудал”, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ч.Батзориг"Хорих болон хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй зарим асуудал”, Хархорин сум дахь сум Сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Жанлавцогзол "Цагдан хорих байранд тулгамдаж буй асуудал”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Замбага ”Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, хурандаа Ч.Хүрэлбаатар "Хорих ял элүүлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийлээ.

http://kharkhorincourt.gov.mn/file2019/medee/zuvluguun03.jpg 

Түүнчлэн "Шүүх эрх мэдэл болон хууль, хяналтын байгууллагууд2018онд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж, 2019 онд хамтран ажиллах бодлого, зорилтоо тодорхойлсон, хууль хэрэгжүүлэх явцад үүсч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, улмаар нэгдсэн ойлголт, шийдэлд хүрсэн чухал зөвлөгөөн боллоо.

 


 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газар


Нийтэлсэн admin   Үзсэн: 978   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд