5-10-2018, 01:07   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд баярлалаа

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/ganbaatarbay.jpg

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1 дүгээр багийн иргэн А.Ганбаатар нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд "Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай” хүсэлт гаргажээ. Түүний 1971 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн овгийг буруу бичсэн тул тэрээр шүүхэд хандсан байна. Шүүх түүний хүсэлтийг чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчилж байгаа талаарх сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа.

Та ямар асуудлын улмаас шүүхэд хандах болсон бэ?

-Ах нь өндөр насны тэтгэвэрт орох нас болчихоод Есөнзүйл сумынхаа нийгмийн даатгалын байцаагч дээр очиход таны хөдөлмөрийн дэвтрийн овог буруу бичигдсэн тул өндөр насны тэтгэвэрт оруулах боломжгүй нь гэсэн тул шүүхээр хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох шаардлагатай болсон.

-Та өмнө нь шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байсан уу?

-Шийдвэрлүүлж байсан. 2013 онд манай эхнэр ажиллаж байсан байдал тогтоолгох гэж шүүхэд хандаж байсан.

-Жирийн иргэн хүн шүүхэд хандаж, асуудлаа шийдүүлээд явахад энэ байгууллага ямар байдлаар хандаж байна. Шүүх шинэчлэгдэж байгаа гэж ярьж байна. Иргэний хувьд ямар санал бодолтой байна вэ?

-Шүүхэд хандаж, үйлчлүүлж байхад шүүхийн албан хаагчид таагүй хандаж, харьцаж байсан удаагүй. Урьд нь 2013 онд асуудлаа шийдүүлэхэд ч, энэ удаад ч гэсэн урьд урьдынхаасаа илүүтэйгээр шүүхийн ажилтнууд найрсаг соёлтой угтан авч, хөнгөн шуурхай үйлчилж байсан. Сүүлийн үед шүүхийн шинэчлэлийн талаар телевиз радиогоор байнга ярьж байгаа. Ер нь шинэчлэл хийх цаг нь ч болсон гэж ах нь боддог. Ер нь шүүхийн байгууллага шинэчлэгдэж байгаа нь энэ удаад маш их мэдрэгдлээ. Хаалгаар орж ирэхэд угтаж авч байгаа цагдаагийн албан хаагч, мэдээлэл лавлагааны ажилтнаас эхлээд, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын иргэдэд үйлчилж байгаа зан харилцаа, биеэ авч яваа байдал зэрэг нь сайжирсан байгаа нь харагдаж байна. Мөн шүүхийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй, ил тод болсон, шүүх хуралдааныг хүртэл дэлгэцээр хараад суух боломжтой болсон зэрэг шинэчлэгдсэн зүйл их байна.

-Цаашид бид юуг анхаарч ажиллавал зүгээр гэж та бодож байна?

-Ер нь бол энэ бүх шинэчлэлээ улам сайжруулж, үргэлжлүүлэхийг та бүхэнд хүсье.

Ах нь маш их баярлаж байна. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн хамт олонд ажлын амжилт хүсье.


Нийтэлсэн admin   Үзсэн: 784   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд