Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-09-2018, 07:44   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа

 http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/ese2018092.jpg

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчдийн салбар хорооноос ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд зохион явуулсан "Шударга ёс бидний амьдралд” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж дүнгээ гаргалаа.

Уралдаанд нийт 38 хүүхэд эссэ бичлэгээ ирүүлснээс Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 12б ангийн  сурагч О.Бат-Ирээдүй 1 дүгээр байрт, Ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн 12а ангийн сурагч Б.Нямжаргалмаа 2 дугаар байрт, ЕБ-ын Улсын тэргүүний "Орхон” сургуулийн 12б ангийн сурагч А.Ундармаа 3 дугаар байрт тус тус шалгарлаа.

Байр эзэлсэн сурагчдад ерөнхий шүүгч Э.Дулмаа баяр хүргэж  Медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө. Уралдаанд оролцсон нийт сурагчдад ерөнхий шүүгч шүүхийн байгууллагын талаар товч мэдээлэл өгч, шүүхийн  үйл ажиллагаатай танилцуулан ирээдүйн мэргэжлээ зөв сонгох талаар зөвлөн ярилцаж сурлагын өндөр амжилт хүсэн дурсгалын зураг татууллаа. 

 http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/ese2018095.jpg
 
http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/ese2018094.jpg
 
http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/ese2018093.jpg
 
http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/ese2018096.jpg
 
http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/ese2018091.jpg
Нийтэлсэн admin   Үзсэн: 69   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Аравдугаар сар 2018    »
      ДаМяЛхаПүБаБямНям
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      293031