7-03-2018, 11:25   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Дотоод сургалт зохион байгууллаа

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/sur2018-03-07c.jpg

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дотоод болон гадаад сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад газар өмчлөх болон эзэмших эрх, халамжийн үйлчилгээний талаар мэдлэг олгох зорилгоор 2018 оны 03дугаар сарын 02-ны өдөрХархорин сумын газрын даамал Х.Лхагвадуламаар "Газрын тухай” хууль тогтоомж, 2018 оны газар төлөвлөлтийн талаар, халамжийн ажилтан Ш.Норжмаагаар "Халамжийн тухай” хууль тогтоомж, асаргааны тэтгэмж, ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд үзүүлэх тусламж хөнгөлөлт зэрэг сэдвээр сургалт хийлгүүллээ.

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/sur2018-03-07b.jpg

Тус сургалтандшүүгч, шүүхийн захиргааны албан хаагчид хамрагдан харилцан ярилцаж, өөрт хэрэгтэй мэдээллээ асууж тодруулсан үр дүнтэй сургалт боллоо.


Нийтэлсэн admin   Үзсэн: 855   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд