“Шүүх эрх мэдэл болон хууль, хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн, хэлэлцүүлэг”-т оролцлоо. » Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-02-2018, 17:15   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Шүүх эрх мэдэл болон хууль, хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн, хэлэлцүүлэг”-т оролцлоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/zuvluguun06.jpg
2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас санаачлан зохион байгуулсан тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх, Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс, Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, тэдгээрийн алба хаагч, прокурор, шүүгч, мөрдөгч нарыг оролцуулсан "Шүүх эрх мэдэл болон хууль, хяналтын байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн, хэлэлцүүлэг”-т оролцлоо. 
http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/zuvluguun01.jpg
 Зөвлөгөөний үеэр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа "Шүүн таслах үйл ажиллагааны талаар”, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Батмөнх "Прокурорын хяналт, цаашид анхаарах асуудал”, Хархорин сум дахь сум Сум дундын Цагдаагийн хэлтсийн мэдээлэл, судалгааны байцаагч, цагдаагийн ахлагч И.Бадрахзул ”Эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдал”, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Батпүрэв ”Малын хулгайн гэмт хэргийн талаар”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Замбага ”Хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын хамтын ажиллагаа” зэрэг сэдвүүдээр илтгэл, танилцуулга хийж, 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэж цэгнэсэн, 2018 онд хамтран ажиллах бодлого, зорилтоо тодорхойлсон, хууль хэрэгжүүлэх явцад үүсч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, улмаар нэгдсэн ойлголт, шийдэлд хүрсэн чухал зөвлөгөөн боллоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/zuvluguun02.jpg

Мөн зөвлөгөөний үеэр хамтран ажиллаж байгаа хууль, хяналтын байгууллагын алба хаагчдад Улсын Ерөнхий прокурорын газрын бодлого, зорилтыг танилцуулж, Прокурорын байгууллагын 2015-2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан бүхий ном, сэтгүүлийг гардуулан өглөө.

 

 http://kharkhorincourt.gov.mn/file2018/medee/zuvluguun05.jpg


Нийтэлсэн admin   Үзсэн: 85   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Тавдугаар сар 2018    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       123456
      78910111213
      14151617181920
      21222324252627
      28293031