15-12-2017, 14:30   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн “ХАМГИЙН ХАМГИЙН”

 

http://kharkhorincourt.gov.mn/file2017/96-3.JPG

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчдийн салбар хорооноос тус шүүхийн Тамгын газрын албан хаагчдын дундаас "Хамгийн хамгийн” шалгаруулахаар зарласан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дүгнэлээ. Шалгарсан захиргааны албан хаагчийг "Мэргэжлийн ур чадвартай, цаг барьдаг, мэдрэмжтэй, цэвэрч соёлтой, харилцаа хандлага сайтай, хөгжилтэй” шалгуураар, үйлчилгээний албан хаагчийг "Чадварлаг, найрсаг, мэдрэмжтэй, ажилсаг, соёлч боловсон, хөгжилтэй” шалгуураар тус тус үнэлсэн юм.

Шүүгчийн туслах Б.Хулангоо захиргааны албан хаагч нарын "Хамгийн хамгийн”-аар тодорсон бол эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн үйлчилгээний албан хаагч нарын "Хамгийн хамгийн” боллоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/96-1.JPG

http://kharkhorincourt.gov.mn/file2017/96-2.JPG


Нийтэлсэн admin   Үзсэн: 980   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд