7-12-2017, 17:24   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Цагдаагийн хэлтэстэй уулзалт зохион байгууллаа

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх, шүүхийн Тамгын газар, Хархорин сумын Цагдаагийн хэлтэстэй уулзалт 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтанд тус шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа, шүүгч Б.Сарантуяа, Г.Энх-Амгалан, Ц.Дагиймаа, шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат болон бусад албан хаагчид, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, хошууч Х.Түмэнбаяр, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тасгийн албан хаагчид оролцлоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/94-3.JPG

Уулзалтын үеэр хамтран баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар 2017 онд хамтран ажиллах төлөвлөгөө” төлөвлөгөөний хэрэгжилт, биелэлт, харуул, хамгаалалтын цагдаа нарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, ажлыг сайжруулах талаар харилцан санал солилцож, цаашид хэрхэн хамтран ажиллах, 2018 оны төлөвлөгөөний талаар харилцан санал солилцлоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/94-2.JPG

Ерөнхий шүүгч Э.Дулмаа чухал асуудал хэлэлцсэн үр дүнтэй уулзалт болсныг онцлон тэмдэглэлээ.



Нийтэлсэн admin   Үзсэн: 805   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд