14-11-2017, 15:31   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Олон нийтийн эргүүл хийлээ

 

http://kharkhorincourt.gov.mn/file2017/86-3.jpg 

Өвөрхангай аймгийн хэмжээнд "Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбогдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсээс тус сумын албан байгууллагуудтай хамтран олон нийтийн эргүүлийг зохион байгуулж байгаа билээ. Үүнд тус шүүхийн Тамгын газрын хамт олон идэвхтэй оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог, архив бичиг хэргийн эрхлэгч Б.Бат-Ирээдүй, үйлчлэгч Д.Отгондэлгэр, галч Г.Үүрдмандах нар цагдаагийн албан хаагчидтай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 14 цагаас 00 цаг хүртэл эргүүл хийлээ.

Энэ үеэр жолооч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлаа сахиж байгаа эсэх болон дэлгүүрүүд цагтаа хааж байгаа эсэх талаар хяналт шалгалт хийж ажиллаа.


Нийтэлсэн admin   Үзсэн: 849   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд