26-10-2017, 19:21   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Гамшигаас хамгаалах төлөвлөгөө баталлаа

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/79-1.JPG

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдлыг хангаж, хамгаалах ажлын хүрээнд, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаартай хамтарсан тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” журмын 2 дугаар зүйлийн 2.19-д зааснаар тус шүүхийн барилга байгууламж болон түүний гадна орчинд аюулт үзэгдэл гамшиг үүссэн үед яаралтай арга хэмжээ авах, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Буянбаатар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, хошууч Х.Түмэнбаяр нар 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хамтран баталлаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/79-2.JPG

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Буянбаатар Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар Монгол улсын бүх албан байгууллага Гамшгаас хамгаалах төлөвлөгөө баталж, дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Тус шүүхийн Тамгын газраас хүсэлт гарган, хамтран ажиллаж, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг баталж буйд баяртай байна. Цаашид баталсан төлөвлөгөөний дагуу сургалт, дадлага сургуулилалтыг тодорхой хугацаанд хийж, бэлэн байдлыг хангах талаар дурдлаа.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, хошууч Х.Түмэнбаяр тус шүүхийн барилга байгууламж болон түүний гадна орчинд аюулт үзэгдэл гамшиг үүссэн үед цагдаагийн хэлтсийн зүгээс хэв журам сахиулах чиглэлээр хамтран ажиллаж, сургалт, дадлага сургуулилалтанд идэвхтэй оролцож, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат хамтарч ажиллаж буй хоёр байгууллагын удирдлагуудад талархаж байгаагаа мөн цаашдын хамтын ажиллагаа, уялдаа холбоогоо илүү сайжруулж ажиллах санал бодлоо илэрхийлсэн юм.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/79-3.JPG

http://kharkhorincourt.gov.mn/file2017/79-4.JPG


Нийтэлсэн admin   Үзсэн: 1712   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд