Сумын засаг даргын Тамгын газарт сургалт зохион байгууллаа » Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-09-2017, 12:54   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Сумын засаг даргын Тамгын газарт сургалт зохион байгууллаа

"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас "Шүүхийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй болгох, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, шинээр батлагдсан хуулийг сурталчилах” зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын Тамгын газарт 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мэдээлэл хийлээ.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/67-1.JPG

Шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат "Тамгын газрын 2017 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан”, "2017 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны мэдээ”, эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн "Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”, "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар”, шүүгчийн туслах Ж.Мөнхтуяа "Зөрчлийн тухай хууль” зэрэг сэдвүүдээр тус тус сургалт явууллаа.

Сургалтанд тус сумын Засаг дарга Л.Энхбат, Иргэдийн хурлын дарга Л.Ганбат, Засаг даргын орлогч Б.Бат-Эрдэнэ болон төрийн захиргааны албан хаагч нар оролцсон бөгөөд төрийн сангийн мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар сум хөгжүүлэх сангийн зээл, хөршийн маргаан, байгаль орчны байцаагчийн улсын шийтгэврийн талаар сонирхсон асуултаа асууж, хариулт авсан бөгөөд 16 албан хаагчаас "Шүүхийн үйлчилгээний талаарх санал асуулга” авч ажилласан.
http://kharkhorincourt.gov.mn/file2017/67-2.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 43   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Арванхоёрдугаар сар 2017    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       123
      45678910
      11121314151617
      18192021222324
      25262728293031