27-09-2017, 09:30   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион байгууллаа

 

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/64-2.JPG

"Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад гэмт хэрэг, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах” зорилгоор Хархорин сумын ерөнхий боловсролын "Орхон” цогцолбор сургуулийн 12б ангийн 33 суралцагчдад 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр сургалт зохион байгууллаа.

 

http://kharkhorincourt.gov.mn/file2017/64-3.JPG 

Тус сургалтанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа "Зөрчлийн тухай”, "Гэмт хэрэг зөрчилд холбогдохоос хэрхэн урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчлийн талаар хэрхэн хаана мэдээллэх вэ”, "Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль” сэдвүүдээр, ерөнхий шүүгчийн туслах Б.Сосорбарам "Тус шүүхийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт”-ын талаар тус тус мэдээлэл өглөө.

Сургалтанд оролцсон сурагчид шүүхэд мэдүүлэх эрхээ хэрхэн яаж хэрэгжүүлэх, шүүх хуралдааны танхимын техник, тоног төхөөрөмж болон хууль эрх зүйн талаар сонирхсон асуултаа асууж мэдээлэл авлаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/64-1.JPG


Нийтэлсэн admin   Үзсэн: 790   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд