14-06-2017, 09:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийв

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа, А.Батцог нар Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 082/а дугаартай шийдвэрт дүн шинжилгээ хийж, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүгч, захиргааны ажилчдын дунд хэлэлцүүлсэн.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/48-1.JPG

Уг хэлэлцүүлгээр Улсын дээд шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зөвлөмжид дурдсан шийтгэх тогтоол бичих дээд шүүхийн аргачлал болон Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрхэн нэг мөр ойлгож хэрэглэх, шийтгэх тогтоол бичихдээ хууль ёсны, үндэслэл бүхий шударга шийдвэр гаргасан гэдэг итгэл үнэмшлийг төрүүлэхээр, энгийн бөгөөд ойлгомжтой, тодорхой үг хэллэгээр томъёолж бичих мөн тогтоолийн бүх хэсэг нь хоорондоо харилцан уялдаа холбоотой байх, тогтоох хэсгийг шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар томъёолсон байх болон бусад шаардлагатай асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлүүлэгт шүүхийн захиргааны албан хаагчид бүрэн оролцсон юм.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/48-2.JPG

Нийтэлсэн admin   Үзсэн: 1550   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд