12-06-2017, 17:02   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт нэгдсэн сургалт зохион байгуулав

 

2017 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр нийт 85 иргэдийн төлөөлөгч нэрсийн жагсаалтаар батлагдсан бөгөөд үүнээс Өвөрхангай аймгийн Хархорин сумаас 10 иргэдийн төлөөлөгч нарт шүүх хуралдаанд оролцох үед эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлага, шүүх хуралдааны дэгийн талаар мэдээлэл өгөх зорилгоор нэгдсэн сургалтыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхийн эрүүгийн хурлын танхимд зохион байгууллаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарын нэгдсэн сургалтыг шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат нээж, иргэдийн төлөөлөгч нарт цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөв.

http://kharkhorincourt.gov.mn/file2017/47-1.JPG

Сургалтанд ерөнхий шүүгчийн туслах Б.Сосорбарам "Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт хөлс олгох журам”, "Нөлөөллийн мэдүүлэг” сэдвүүдээр, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн "Иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн програм” сэдвүүдээр сургалт явуулсан бөгөөд иргэдийн төлөөлөгч нар нэгдсэн сургалттай холбоотой санал, хүсэлтээ илэрхийллээ.

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/47-2.JPG

Шүүхийн иргэдийн төлөөлөгч О.Балгансүрэн, Д.Тайвантөмөр нар нэгдсэн сургалт болон "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн улсын зөвлөгөөн”-д оролцсон туршлагаасаа бусад иргэдийн төлөөлөгч нарт мэдээлэл өгч, санал хүсэлтээ хуваалцсан.

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/47-4.JPG

Шүүхийн Тамгын газраас нэгдсэн сургалтанд идэвх санаачлагатай оролцсон иргэдийн төлөөлөгч нарт "Батламж” гардуулсан ба цаашид шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт нэгдсэн сургалтыг сум бүрээр хэсэгчлэн зохион байгуулж, сургалтанд хамрагдсан иргэдийн төлөөлөгч нар болон шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нарт батламж гардуулахаар боллоо.
http://kharkhorincourt.gov.mn/file2017/47-3.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 1082   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд