Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-06-2017, 15:39   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Шүүхэд баярлалаа

 

 http://kharkhorincourt.gov.mn/file2017/44-2.jpg

-Юуны өмнө та өөрийгөө товч танилцуулна уу?

 

Би 1966 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. 52 настай. Эрдэнийн Чимэдцэрэн гэдэг.

 

-Шүүхийн шинэтгэл явагдаж байгаа нь таньд мэдрэгдэв үү? Цаашдаа анхаарах ямар асуудлууд байна вэ?

 

Шүүх шинэчлэгдэнэ гэж үүнийг хэлэх байх. Учир нь шүүхийн мэдээлэл лавлагаанаас эхлээд бүх албан хаагчид бүгд надтай эелдэг сайхан харьцаж, миний мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлийг хэлж ярьж өгч байгаа нь маш их таалагдаж байна. Аливаа байгууллагын нүүр царай нь угтаж авч байгаа байдлаас хамаарч иргэдэд үйлчилдэг байгууллага уу, хүнд суртал, чирэгдэл бий болгодог байгууллага уу гэдэг нь харагддаг. Би шүүхийг үйлчилгээний байгууллага болтлоо шинэчлэгдсэн гэж огт бодоогүй Шүүхийн шинэчлэл үнэхээр нүдээ олсон бодит үр дүнгээ өгч байгааг өөрийн биеэр мэдэрлээ. Шүүхийн ажилтнууд надтай зөв боловсон, ажил хэрэгч байдлаар хандаж байгаа, түргэн шуурхай шийдвэрлэж байгаа нь өөрөө шинэчлэлийн нэг хэлбэр гэж үзэж байна. Цаашид анхаарах зүйл гэвэл энэхүү шинэчлэлийг улам бүр бат бөх болгохыг хүсье.

 

-Та өмнө нь шүүхээр үйлчлүүлж байсан уу? Өмнөхтэй харьцуулахад ялгаа зааг мэдрэгдэж байна уу?

 

Өмнө нь шүүхээр үйлчлүүлж байсан. Тухайн үед шүүх байгууллага хаалттай, аливаа мэдээлэл авахад хангалттай мэдээлэл авч чадахгүй, иргэдэд үйлчлэхдээ хаалттай байдлыг бий болгодог байсан. Мөн шүүхийг зөвхөн хүнийг шийтгэдэг, хүмүүсийг яллаж байдаг газар гэж бодож байсан. Харин одоо үүдний цагдаагаас авахуулаад шүүгч, ажилчид бүгд хүний эрхийг дээдэлсэн, хүндэтгэн харьцсан үйлчилгээний байгууллага болж чадсан байна. Үйлчилгээний байгууллагын мөн чанар бол үйлчлүүлж байгаа иргэдэд зөв боловсон харьцаж, түргэн шуурхай, цаг хугацаа алдагдуулахгүй асуудлыг шийдвэрлэх байдаг. Нөгөө талаар өөр бусад төрийн байгууллагаар үйлчлүүлэх үед хүнд суртал их гаргаж, цаг хугацаа маш их алддаг. Шүүхийн хувьд энэ байдал үгүй болж, нээлттэй, хүнийг эрх дээдэлсэн, аливаа хэргийг хуулийн үйлчилгээний байгууллага болсон байна. Надад тайлбарлаж өгсөн эрх үүргээс харахад хэргийг шийдвэрлэх хуулийн хугацаа нь 60 хоног гэж ойлгосон. Энэхүү хугацааг заавал хүлээхгүйгээр түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн та бүхэнд баярлаж байна.

 

-Манай шүүхийн албан хаагчдийн таньтай харьцах харьцаа ямар байна вэ?

 

Би хөдөөний хүн болохоор аливаа зүйлийг ойлгохгүй байх тохиолдол гардаг. Миний мэдэхгүй байгаа зүйлийг эелдэг найрсгаар, ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн. Хэргийг маань түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн. Би өмнө нь бодохдоо мөд бүтэхгүй байх гэж бодож байсан. Одоо үнэхээр бахархмаар сайхан байна. Тиймээс албан хаагчийн найрсаг харилцаа, түргэн шуурхай байдал нь шинэчлэлийн нэг хэлбэр юм.


Нийтэлсэн admin   Үзсэн: 234   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Аравдугаар сар 2018    »
      ДаМяЛхаПүБаБямНям
      1234567
      891011121314
      15161718192021
      22232425262728
      293031