14-04-2017, 10:56   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Онлайн шүүх хурал боллоо.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхтэй онлайнаар холбогдож Т.Отгонбаатар холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хуралд шүүгдэгч Т.Отгонбаатар болон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мядагмаа нарыг оролцууллаа.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/22-1.JPG 

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/22-2.JPG

 

 

Мөн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр С.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй, Б.Эрхэмбаярт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхтэй онлайн төхөөрөмжөөр амжилттай холбогдож тус шүүх хуралдааныг хэлэлцүүллээ. Хэргийн оролцогч талууд онлайнаар холбогдож шүүх хуралдаанд оролцсноор цаг хугацаа болон эдийн засгийн хэмнэлт гаргаж иргэдэд шуурхай үйлчилсэнд баярлаж байгаагаа хэлсэн юм.

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/23-1.JPG

 

http://www.kharkhorincourt.gov.mn/file2017/23-2.JPG


Нийтэлсэн admin   Үзсэн: 760   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд