20-02-2017, 12:39   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн сургалт боллоо

 

http://kharkhorincourt.gov.mn/file2017/15-1.JPG 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний туслах, хэргийн хөдөлгөөний хэлтсийн референт Б.Билгүүн нар "Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийг улсын хэмжээнд ашиглаж эхлэсэнтэй холбогдуулан системийг танилцуулж, хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтанд тус шүүхийн шүүгч нар болон шүүхийн захиргааны албан хаагч нар бүрэн хамрагдсан.

Хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулан мэдээллийн давхардлыг арилгах, гомдол мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хянан шалгах, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны менежментийг сайжруулан хялбаршуулах, цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилгоор тус системийг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны дэргэдэх Шүүх, хууль сахиулах байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн төвийн төслийн баг хийж гүйцэтгэжээ. Уг системийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс систем бүрэн хэмжээгээр ашиглагдаж эхлэхээр төлөвлөжээ.
Нийтэлсэн admin   Үзсэн: 990   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд