30-01-2017, 18:11   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэстэй хамтран төлөвлөгөө баталлаа

http://kharkhorincourt.gov.mn/file2017/6-2.JPG
Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны А/40, 113 дугаартай хамтарсан тушаалаар баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах” журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат, тус сумын цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Х.Түмэнбаяртай уулзалт зохион байгуулан, "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах талаар 2017 онд хамтран ажиллах төлөвлөгөө”-г 2017 оны 01 дүгээр сар 30-ны өдөр баталлаа.
 http://kharkhorincourt.gov.mn/file2017/6-1.JPG
Уг төлөвлөгөөнд 23 ажил тусгасан бөгөөд шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбат, цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Х.Түмэнбаяр, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга Ц.Баатардалай болон бусад холбогдох ажилтнуудтай төлөвлөгөө болон шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журмын хэрэгжилтийг хангаж, цаашид тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
http://kharkhorincourt.gov.mn/file2017/6-3.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 1169   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд