Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна » Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх
Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-10-2016, 18:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслах Б.Сосорбарам нь 2016 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу "Хөдөлмөрийн маргааны тухай ойлголт” сэдвээр, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн нь "Шүүхийн шийдвэрийн тухай ойлголт, шүүхийн шийдвэр боловсруулахад анхаарах зарим асуудал” сэдвээр 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сургалтыг зохион байгуулав.


http://kharkhorincourt.gov.mn/file2016/54-1.JPG 

Уг сургалтад шүүхийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид бүрэн хамрагдаж, мэдлэг мэдээллээ дээшлүүлсэн юм. Мөн тус шүүхийн тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгадсаны дагуу шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн, шүүгчийн туслах Б.Сосорбарам, шүүх хуралдааны нарийн бичиг дарга Б.Хулангоо нар анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан А-д холбогдох эрүүгийн хэрэгт дүн шинжилгээ хийж, шүүгч нар болон шүүхийн захиргааны ажилчдын дунд хэлэлцүүлэг явууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/54-2.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 325   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан


      Хандалт
      Бидэнтэй нэгдээрэй
      Санал асуулга
       

      Ярилцлага

      Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ

      Сайн
      Дунд
      Муу

       
       
        |  
      «    Зургаадугаар сар 2019    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       12
      3456789
      10111213141516
      17181920212223
      24252627282930