25-10-2016, 10:37   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас Шүүхийн тухай багц хууль болон Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг сурталчилах зорилгоор иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан нарын дунд "АХА” тэмцээнийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/52-1.JPG

 

Уг тэмцээнд шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, шүүхийн тухай хууль, шүүхийн захиргааны тухай хууль, хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон танин мэдэхүйн хөгжөөнт асуулт зэрэг өргөн утга агуулгатай сэдвийн дор болж өнгөрлөө.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/52-2.JPG 

"АХА” тэмцээний тэргүүн байрыг Сум дундын цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Т.Баярцэцэг шалгарсан бол дэд байрыг Сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Бат-Эрдэнэ нар тус тус шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнав.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/52-4.JPG

Тус тэмцээнд тэргүүн болон дэд байр эзэлсэн албан хаагчдад шүүхийн тамгын газрын дарга цаашдынх нь ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүслээ.

Мөн "АХА” тэмцээнд оролцсон 22 албан хаагчдад "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, болон "Нөлөөллийн мэдүүлэг”-ийн талаар тус шүүхийн шүүгчийн туслах Б.Сосорбарам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа.
http://kharkhorincourt.gov.mn/file2016/52-3.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 1142   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд