19-08-2016, 14:59   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

 

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Монгол Улсад орчин цагийн шүүхийн байгууллага үүсч хөгжсөний 105 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан хичээл зүтгэлийг үнэлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан, бичиг хүргэгч Г.Норлохсүрэн нарыг Монгол Улсын Хууль Зүйн Яамны "Хүндэт жуух бичиг”-ээр, тус шүүхийн шүүгч Б.Сарантуяаг монголын залуучуудын холбооны "Тэргүүний залуу” цол тэмдэгээр тус тус шагнасныг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

http://kharkhorincourt.gov.mn/file2016/37-1.JPG

Хөдөлмөр зүтгэлээ өндрөөр үнэлүүлж шагнал хүртсэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан, Б.Сарантуяа, бичиг хүргэгч Г.Норлохсүрэн нартаа ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.


Нийтэлсэн admin   Үзсэн: 894   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд