16-08-2016, 18:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар тус сумын цагдаагийн хэлтэстэй уулзалт хийв

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын дарга Д.Ганбат 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирдорж, шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга, цагдаагийн ахмад Ц.Баатардалай нартай уулзаж тахарын алба татан буугдсантай холбогдуулан шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр санал солилцлоо.

 http://kharkhorincourt.gov.mn/file2016/36-1.JPG

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн б/438 дугаар тушаалаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн дэргэд шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах хэсэг байгуулагдсан. Тахарын хэсэгт ажиллаж байсан 4 хүнийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах хэсгийн даргаар цагдаагийн ахмад Ц.Баатардалай, хамгаалалтын цагдаагаар цагдаагийн дэд ахлагч Б.Чимгээ, харуулын цагдаагаар цагдаагийн дэд ахлагч Т.Цэрэнпил, Б.Мягмарсүрэн нарыг тус тус томилсон талаар танилцууллаа. 

http://kharkhorincourt.gov.mn/file2016/36-3.jpg

Мөн 2016оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундынцагдаагийн хэлтсийн дэргэдэх шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хангах хэсгийн дарга цагдаагийн ахмад Ц.Баатардалай болон цагдаагийн дэд ахлагч хамгаалалтын цагдаа Б.Чимгээ, цагдаагийн дэд ахлагч харуулын цагдаа Т.Цэрэнпил нар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундыншүүхийн тамгын газрын дарга Д.Ганбатын албан өрөөнд уулзалт хийж одоо ажиллаж байгаа бүтэц бүрэлдэхүүнээ танилцууллаа.

Энэ үеэр хуучин тахарын хэсэгт ажиллаж байсан жолооч Н.Алтаншагай, хуяглан хүргэх харуул Б.Мөнхсайхан нар Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжин ажиллаж байна. Тэрээр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг түргэн хугацаанд, шуурхай зохион байгуулж ажиллана гэдгээ илэрхийллээ. 



Нийтэлсэн admin   Үзсэн: 1127   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд