Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Архангай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх, шүүхийн тамгын газруудын дунд зохион байгууллагддаг спортын өдөрлөг нь 2016 оны 05 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд амжилттай өндөрлөлөө.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа нь Баянхонгор аймгийн "Бие тамир спортын заал”-нд эхлүүлэв. Спортын өдөрлөгийг шатар, гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, биллиард зэрэг спортын таван төрлөөр зохион байгуулж, баг тамирчид хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг оюунаа сорьсон өрсөлдөөн дунд өрнөлөө.
Гурван өдөр үргэлжилсэн уг спортын өдөрлөгт тус шүүхийн баг тамирчид амжилттай оролцож, биллъярдын төрөлд эмэгтэйчүүдээс шүүгч Б.Сарантуяа мөнгөн медаль, ширээний теннисний төрөлд эрэгтэйчүүдээс галч Б.Ганхуяг мөнгөн медаль, шатрын төрөлд эрэгтэйчүүдээс мэдээлэл технологийн мэргэжилтэн А.Мөнгөнхуяг алтан медалийг тус тус хүртлээ.
Тамгын газрын дарга Д.Ганбатамжилт гаргасан шүүгч, ажилтнууддаа талархаж цаашдынх нь ажил, хөдөлмөрт өндөр амжилт хүслээ.