29-01-2016, 12:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Онлайн шүүх хуралдаан зохион байгууллаа

 

 http://kharkhorincourt.gov.mn/file2016/3-1.JPG

Шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, цаг хугацаа, зардал хэмнэх зорилгоор анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчдийн хүсэлтээр онлайн байдлаар оролцуулах нөхцөл шүүхүүдэд бүрдэж, энэ талаар орон нутгийн өмгөөлөгчдөд сургалт зохион байгуулж туршилт явуулсан билээ.

Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мядагмаагийн хүсэлтийн дагуу тус шүүхийн видео хурлын онлайн төхөөрөмжийг ашиглан шүүх хуралдааныг зохион байгуулав.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар
Нийтэлсэн admin   Үзсэн: 1028   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд