5-08-2015, 17:13   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнагдлаа

http://kharkhorincourt.gov.mn/file2015/57-1.JPG
Монгол Улсын Хууль Зүйн Сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/149 дугаар тушаалаар Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгааг өндөрөөр үнэлэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийнЕрөнхий шүүгч Хаянхярваагийн Оюунжаргал "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнасан байна. Энэхүү өндөр нэр хүнд бүхий шагналыг журмын дагуу олгогддог мөнгөн урамшууллын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Шүүхийн тамгын газарт 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүндэтгэл төгс гардуулан өглөө. Ерөнхий шүүгч Х.Оюунжаргалдаа тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүхийн тамгын газрын ажилчин албан хаагчид баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөр, шударга үнэний төлөөх их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
http://kharkhorincourt.gov.mn/file2015/57-2.JPG
http://kharkhorincourt.gov.mn/file2015/57-3.JPG
Нийтэлсэн admin   Үзсэн: 1122   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд