31-03-2015, 09:24   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АНУ-ын “Шүүхийн менежментийн холбоо”-ноос шүүхийн менежментийн үндсэн чиг үүргийн талаар гаргасан чиглэл

(Howard Abadinsky, 2008, Law and Justice, p.177.)

1. Персонал менежмент: Цалин болон цалин хөлсний тогтолцоог зохицуулах, шүүгчдийг шинэ хүнээр сэлбэх, сонгон шалгаруулах, сургалт, хөгжлийн бодлого, үнэлгээ, зөвлөмж өгөх, сахилгын хороог удирдах, шүүхийн хорооны ажилд тусламж үзүүлэх.

2. Санхүүгийн менежмент: Шүүхийн төсвийг бэлтгэх, нягтлан бодох бүртгэлийг шалгаж зохицуулах, бараа материал худалдан авах, төлбөр тооцоо хийх, санхүүгийн хяналтын чиг үүргүүд, төсвийг захиран зарцуулах, доод шатанд дахь зарцуулалтыг хянах.

3. Хэргийн хөдөлгөөний менежмент: Хэргийн ачааллыг шинжлэх, үнэлэх, календарьчилсан удирдлагын үр нөлөөний зөвлөмжүүдийг бэлтгэх, хэрэгжүүлэх.

4. Автомат удирдлагын менежмент: Шүүхэд шаардлагатай мэдээллийн тогтолцооны менежментийг хэрэгжүүлэх, шинжлэх, үнэлэх (word processor, телекоммуникацийн хэрэгсэл, микрофильм бусад техник).

5. Жюри менежмент: Бүтээмжтэй, үр нөлөөтэй арга барилаар удирдах жюри тогтолцооны удирдлага.

6. Орон зай, тоног төхөөрөмжийн менежмент: Ажлын байрны орон зай, түүний хэрэгцээг төлөвлөх, удирдлагын техник, хэрэгсэл худалдан авах.

7. Бүртгэлийн менежмент: Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог байгуулж, удирдах.

8. Мэдээллийн менежмент: Төрийн бусад төв байгууллагын мэдээллийг цуглуулах, хангах менежмент, шүүхийн дотоод тогтолцоонд шаардлагатай мэдээллийг бэлтгэх.

9. Хэлхээ холбоо тогтоох менежмент: Шүүхүүд болон нийтийн, хувийн (шүүхэд шаардлагатай) байгууллагатай хэлхээ холбоо тогтоох.

10. Олон нийттэй харилцах менежмент: Олон нийтэд шүүхийн ажлын талаар нийтийн хэрэгцээнд зориулж мэдээлэл өгөх, мөн шүүхийн ажлын талаар мэдээлэх.

11. Судалгаа, зөвлөгөө өгөх үйлчилгээ: Асуудлыг тогтоох, процедурын болон захиргааны асуудлаар өөрчлөх зүйлийг судлах

Нийтэлсэн admin   Үзсэн: 723   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд